ХИМИ ХАМГААЛАЛТЫН ЗАСВАРЧИН


Нээлтийн огноо: 2025.11.20
Хаалтын огноо: 2025.12.03-ны өдрийн 15:00 цаг хүртэл
Хэлтэс: Хими цех
Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн бус /Хүнд/
Ажлын цаг: Өдрөөр
Цалинжих нөхцөл: Дагалдан: 1,346,400-аас 1,615,680
Үндсэн ажилтан: 1,647,475-аас 2,265,278

Тухайн ажлын байранд авах ажилтны тоо: 1


Ажлын байрны үндсэн чиг үүрэг

  • Тоног төхөөрөмжийн засварыг хамгийн бага зардлаар дотоод нөөц бололцоогоо ашиглан хийж, тоноглолын хэмнэлттэй, үр ашигтай ажиллагааг хангах.

Тавигдах шаардлага

  • Бүрэн бус дунд болон түүнээс дээш
  • Эрчим хүчний салбарын үндсэн болон бусад холбогдох шаардлагатай мэргэжлийг мэргэжлийн сургууль эсвэл ЭХС-ын төвд суралцаж эзэмшсэн мэргэжпийн үнэмлэхтэй байх
  • Өөрийн эрхэлсэн ажилдаа идэвхи санаачлагатай, бүтээлч ба техникийн сэтгэлгээгээр хандах, харилцааны ёс зүйтэй, бие дааж хариуцлага хүлээх, багаар ажиллах чадвартай байна
  • Засварын, хангамжийн материал, химийн бодис, давс ирсэн үед болон үйлдвэрлэлийн үйл ажиллгаатай холбоотой шаардлагатай ажил гарвал илүү цагаар ажиллуулна

Бүрдүүлэх материал

  • "ДДЦС" ТӨХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт (Татаж авах)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Мэргэжлийн диплом (гэрчилгээ, сертификат, бусад)
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх тодорхойлолт
  • Өөрийн намтар (өөрийнхөө авьяас, ур чадвар, боловсрол ба туршлага, ажилд орвол ямар бүтээлтэй ажиллах, яагаад манай компанид ажиллах сониртой байгаа талаар товч тодорхой бичих)

Санамж

  • Цахимаар мэдээлэл ирүүлэх иргэд материалаа *.pdf өргөтгөлтэй файлд нэгтгэж darhanpp@mongol.net хаягаар ирүүлнэ
  • Анкетын сонгон шалгаруулалтад шалгарсан иргэдтэй холбоо барьж ярилцлагад оруулна
  • Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг хүний нөөцийн мэргэжилтэн шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу