ТООСНЫ СИСТЕМИЙН МАШИНЧ (1)


Нээлтийн огноо: 2025-11-20
Хаалтын огноо: 2025-12-03-ны өдрийн 15:00 цаг хүртэл
Хэлтэс: Зуухан цех
Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн бус /Халуун/
Ажлын цаг: Ээлжээр
Цалинжих нөхцөл:
Дагалдан: 1,346,400-аас 1,615,680
Үндсэн ажилтан: 1,929,715-аас 2,653,358

Тухайн ажлын байранд авах ажилтны тоо: 1


Ажлын байрны үндсэн чиг үүрэг

  • Зуух ба тоосон системийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллахад шаардлагатай бүх үйлчилгээг хийж гэмтэл, саатал доголдол үүсэхээс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэгтэй.

Тавигдах шаардлага

  • Зуухны машинч болон дулааны чиглэлээр сурсан байх.
  • Гэрчилгээ, диплом, бакалавар гэх зэрэг гэрчилгээтэй байх.
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөж ажиллах
  • Ажлын цаг баримтлах, үнэнч шударга тууштай байх чанарыг эрхэмлэдэг байх
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай байх

Бүрдүүлэх материал

  • "ДДЦС" ТӨХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт (Татаж авах)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Мэргэжлийн диплом (гэрчилгээ, сертификат, бусад)
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх тодорхойлолт
  • Өөрийн намтар (өөрийнхөө авьяас, ур чадвар, боловсрол ба туршлага, ажилд орвол ямар бүтээлтэй ажиллах, яагаад манай компанид ажиллах сониртой байгаа талаар товч тодорхой бичих)

Санамж

  • Цахимаар мэдээлэл ирүүлэх иргэд материалаа *.pdf өргөтгөлтэй файлд нэгтгэж darhanpp@mongol.net хаягаар ирүүлнэ
  • Анкетын сонгон шалгаруулалтад шалгарсан иргэдтэй холбоо барьж ярилцлагад оруулна
  • Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг хүний нөөцийн мэргэжилтэн шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу