ЗАСВАРЫН СЛЕСАРЬ (АЛСЫН УДИРДЛАГА, АВТОМАТИКИЙН)
Нээлтийн огноо: 2025.11.88
Хаалтын огноо: 2025.12.01-ний өдрийн 15:00 цаг хүртэл
Хэлтэс: Дулааны хянах хэмжүүр, автоматикийн цех
Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн бус /Хүнд/
Ажлын цаг: Өдрөөр
Цалинжих нөхцөл: Дагалдан: 1,346,400 - 1,615,680
Үндсэн ажилтан: 1,701,100 - 2,339,000
Тухайн ажлын байранд авах ажилтны тоо: 1
Ажлын байрны үндсэн чиг үүрэг
- Дулааны тоноглолуудад суурилагдсан автоматик, дохиолол, хамгаалалтын их, урсгал засвар, угсралт монтаж, тохируулгын ажлыг стандартын дагуу хийж, тэдгээрийн байнгын бэлэн байдал, найдвартай үнэн зөв ажиллагааг хангана.
Тавигдах шаардлага
- Диплом (Техникч)-ийн боловсролоос дээш
- Эрчим хүчний салбарын чиглэлээр сурч дипломын болон түүнээс гэрчилгээтэй байх.
- Цахилгаан, хөргөх бодис агуулсан хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн үзүүлэлтүүдийн тэмдэг тэмдэглэгээ нэршлийг мэддэг, схем унших, холбогдох хэмжилтийн багажуудыг ашиглаж чаддаг байх.
- Ажлын цагийг ягштал баримталдаг, шударга үнэнч, зарчимч, ёс зүйтэй, ачаалал дааж ажиллах чадвартай байх
- Эйр кондейшн засварлах, дагалдах эд ангиудыг угсрах, суурилуулах, холболт хийж байсан туршлагатай бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал
- "ДДЦС" ТӨХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт (Татаж авах)
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Мэргэжлийн диплом (гэрчилгээ, сертификат, бусад)
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх тодорхойлолт
- Өөрийн намтар (өөрийнхөө авьяас, ур чадвар, боловсрол ба туршлага, ажилд орвол ямар бүтээлтэй ажиллах, яагаад манай компанид ажиллах сониртой байгаа талаар товч тодорхой бичих)
Санамж
- Цахимаар мэдээлэл ирүүлэх иргэд материалаа *.pdf өргөтгөлтэй файлд нэгтгэж darhanpp@mongol.net хаягаар ирүүлнэ
- Анкетын сонгон шалгаруулалтад шалгарсан иргэдтэй холбоо барьж ярилцлагад оруулна
- Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг хүний нөөцийн мэргэжилтэн шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу