ГАГНУУРЧИН (Хаагдсан)
Нээлтийн огноо: 2025.10.28
Хаалтын огноо: 2025.11.10-ны өдрийн 17:00 цаг хүртэл
Хэлтэс: Турбин цех
Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн бус /Халуун/
Ажлын цаг: Өдрөөр
Цалинжих нөхцөл: Дагалдан: 1,346,400 - 1,615,680
Үндсэн ажилтан: 1,776,700 - 2,517,000
Тухайн ажлын байранд авах ажилтны тоо: 1
Ажлын байрны үндсэн чиг үүрэг
- Компанийн их ба урсгал засвар, шинэчлэлийн ажил болон үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах зорилгоор цахилгаан ба хийн гагнуурын ажлыг мэргэжлийн болон чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх.
Тавигдах шаардлага
- Гагнуурчны мэргэжил эзэмшсэн байх /мэргэжлийн үнэмлэхтэй байх/
- Тогтвор суурьшилтай ажиллах
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөж ажиллах
- Ажлын цаг баримтлах, үнэнч шударга тууштай байх чанарыг эрхэмлэдэг байх
- Багаар болон бие даан ажиллах чадвартай байх
Бүрдүүлэх материал
- "ДДЦС" ТӨХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт (Татаж авах)
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Мэргэжлийн диплом (гэрчилгээ, сертификат, бусад)
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх тодорхойлолт
- Өөрийн намтар (өөрийнхөө авьяас, ур чадвар, боловсрол ба туршлага, ажилд орвол ямар бүтээлтэй ажиллах, яагаад манай компанид ажиллах сониртой байгаа талаар товч тодорхой бичих)
Санамж
- Цахимаар мэдээлэл ирүүлэх иргэд материалаа *.pdf өргөтгөлтэй файлд нэгтгэж darhanpp@mongol.net хаягаар ирүүлнэ
- Анкетын сонгон шалгаруулалтад шалгарсан иргэдтэй холбоо барьж ярилцлагад оруулна
- Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг хүний нөөцийн мэргэжилтэн шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу