ТУРБИН ЦЕХИЙН ТОХИРУУЛГА, ТОСОЛГООНЫ ЗАСВАРЧИН (ХААГДСАН)


Нээлтийн огноо: 2025-04-09
Хаалтын огноо: 2024-04-22-ны өдрийн 15:00 цаг хүртэл
Хэлтэс: Турбин цех
Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн бус /Халуун/
Ажлын цаг: Өдрөөр
Цалинжих нөхцөл:Дагалдан - 1,267,200-аас эхэлнэ
Үндсэн ажилтан:2,072,919-аас эхэлнэ.

Тухайн ажлын байранд авах ажилтны тоо: 1


Ажлын байрны үндсэн чиг үүрэг

  • Хөдөлмөрийн дотоод журам, ТАД, ААД, ГАУСД, ХАБЭА-мөрдлөг болгон ажиллаж Турбин, генератор, насосын засвар, эргэх механизмын засвар шинэчлэлийн ажлыг төлөвлөгөө болон графикт хугацаанд багтаан чанарын өндөр түвшинд аюул осолгүй хийж гүйцэтгэх, Турбингенератор, насост гарсан механик гэмтлийг цаг тухай бүрд нь шуурхай устгах.

Тавигдах шаардлага

  • Дулааны чиглэлээр техникч болон түүнээс дээш боловсролтой байх /мэргэжлийн дипломтой байх/
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөж ажиллах
  • Ажлын цаг баримтлах, үнэнч шударга тууштай байх чанарыг эрхэмлэдэг байх
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай байх

Бүрдүүлэх материал

  • "ДДЦС" ТӨХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт (Татаж авах)
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Цээж зураг (2 хувь)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Мэргэжлийн диплом (гэрчилгээ, сертификат, бусад)
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх тодорхойлолт
  • Өмнө нь ажил хийж байсан бол нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, орсон, гарсан тушаалууд.

Санамж

  • Цахимаар мэдээлэл ирүүлэх иргэд материалаа *.pdf өргөтгөлтэй файлд нэгтгэж darhanpp@mongol.net хаягаар ирүүлнэ
  • Анкетын сонгон шалгаруулалтад шалгарсан иргэдтэй холбоо барьж ярилцлагад оруулна
  • Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг хүний нөөцийн мэргэжилтэн шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу