ТҮЛШ ДАМЖУУЛАХ ЦЕХИЙН НҮҮРС БУУЛГАГЧ (ХААГДСАН)


Нээлтийн огноо: 2024-01-11
Хаалтын огноо: 2024-01-17 өдрийн 17:00 цаг
Хэлтэс: Түлш дамжуулах цех
Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн бус - Хүнд
Ажлын цаг: Ээлжээр /24 цагаар гарна/
Цалинжих нөхцөл: 1,051,000-аас эхэлнэ

Ажлын байрны үндсэн чиг үүрэг

  • Станцад ирсэн нүүрстэй вагон, мазутыг цаг хугацаанд нь буулгаж, цэвэрлэн люк түгжээг бүрэн хааж ачилтад бэлэн болгоно.

Тавигдах шаардлага

  • Боловсрол шаардахгүй
  • Биеийн хүчний ажил хийх, ачаалал дааж ажиллах чадвартай, туршлагатай
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөж ажиллах
  • Ажлын цаг баримтлах, үнэнч шударга, тууштай байх чанарыг эрхэмлэдэг байх
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай байх

Бүрдүүлэх материал

  • "ДДЦС" ТӨХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт (Татаж авах)
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Цээж зураг (2 хувь)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Мэргэжлийн диплом (гэрчилгээ, сертификат, бусад)
  • Гурван үеийн товч намтар
  • Оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт

Санамж

  • Анкетыг өөрийн биеэр компанийн захиргаанд авчирч өгөх
  • Дадлага хийлгэж үзэх тул ажлын хувцастай ирэх.
  • Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг хүний нөөцийн мэргэжилтэн шаардлагын дагуу хэрэглэнэ.