РЕЛЕ ХАМГААЛАЛТ АВТОМАТИКИЙН МОНТЁР (ХААГДСАН)


Нээлтийн огноо: 2024-01-09
Хаалтын огноо: 2024-02-02 өдрийн 17:00 цаг
Хэлтэс: Цахилгаан цех
Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн бус - Хүнд
Ажлын цаг: Өдрөөр
Цалинжих нөхцөл: 1,056,000-аас эхэлнэ

Ажлын байрны үндсэн чиг үүрэг

  • Реле хамгаалалт, автоматик, удирдлага дохиоллын засварыг чанартай, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх, гэмтэл устгах, ААД, ТАД, ГАУСД-ийн зөрчил, аваар, осол, саатал гаргахгүй байх.

Тавигдах шаардлага

  • Цахилгааны техникч болон түүнээс дээш боловсролтой байх
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх
  • Компьютерын хэрэглээний программ хангамжийн мэдлэгтэй байх
  • Компьютерын зургийн программ хангамжийн мэдлэгтэй байх

  • Хувь хүний шаардлага
  • Интернэтээс мэдээлэл хайж боловсруулах, дүгнэлт хийх, суралцах чадвартай байх
  • Цаашид сурч боловсрон мэдлэг чадвараа сайжруулах хүсэл сонирхолтой байх
  • Багаар ажиллах чадвартай, нийтэч, эерэг хандлагатай байх

  • Давуу тал болох зүйлс
  • Мэргэжлийн англи хэл, электроник, компьютерын сүлжээний талаарх мэдлэгтэй бол давуу тал болно

  • Бусад шаардлага
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөж ажиллах
  • Ажлын цаг баримтлах, үнэнч шударга тууштай байх чанарыг эрхэмлэдэг байх

Бүрдүүлэх материал

  • "ДДЦС" ТӨХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт (Татаж авах)
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Цээж зураг (2 хувь)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Мэргэжлийн диплом (гэрчилгээ, сертификат, бусад)
  • Гурван үеийн товч намтар
  • Оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт

Санамж

  • Цахимаар мэдээлэл ирүүлэх иргэд материалаа *.pdf өргөтгөлтэй файлд нэгтгэж darhanpp@mongol.net хаягаар ирүүлэх, эсхүл компанийн байранд авчирч өгөх.
  • Анкетын сонгон шалгаруулалтад шалгарсан иргэдтэй холбоо барьж ярилцлагад оруулна.
  • Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг хүний нөөц, сургалтын мэргэжилтнүүд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.