ТОГООЧ (ХААГДСАН)


Нээлтийн огноо: 2023-09-22
Хаалтын огноо: 2023-10-04 өдрийн 17:00 цаг
Хэлтэс: Захиргаа, удирдлагын хэлтэс
Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн
Ажлын цаг: Ээлжээр
Цалинжих нөхцөл: 890,000-аас эхэлнэ

Ажлын байрны үндсэн чиг үүрэг

  • Компанийн ажилтнуудын хөдөлмөрлөх явцад алдсан энергийг нөхөх, олон нэр төрлийн илчлэг амт чанар сайтай хоол үйлдвэрлэж үйлчлэх, үйлдвэрлэл үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, гуанзны ажлын байрны эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг сахиж ажиллах, хоолоор хангах явцад хоолны бэлтгэл хийх, кассын тооцоог бичих

Тавигдах шаардлага

  • Тогооч
  • Тогоочоор 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  • Олон нэр төрлийн хоол хийх чадвартай, үйлчилгээний өндөр соёлтой, зөв боловсон харьцаатай, багаар ажиллах чадвартай, гүйцэтгэлийн өндөр сахилга баттай нягт, нямбай, хариуцлага хүлээх чадвартай
  • Эрүүл мэндийн үзлэгээр орж тогооч нарт тавигдах шаардлагыг хангасан байх

Бүрдүүлэх материал

  • "ДДЦС" ТӨХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт (Татаж авах)
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Цээж зураг (2 хувь)
  • Иргэний үнэмлэх
  • Мэргэжлийн диплом (гэрчилгээ, сертификат, бусад)
  • Гурван үеийн товч намтар
  • Оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт
  • Өмнө нь ажил хийж байсан бол нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа.

Санамж

  • Иргэн материалаа өөрийн биеэр эсвэл цахимаар ирүүлнэ.
  • Цахимаар мэдээлэл ирүүлэх иргэд материалаа *.pdf өргөтгөлтэй файлд нэгтгэж darhanpp@mongol.net хаягаар ирүүлнэ.
  • Материалын сонгон шалгаруулалтанд шалгарсан иргэдтэй холбоо барьж ярилцлаганд оруулна.
  • Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг хүний нөөц, сургалтын мэргэжилтнүүд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.