ДУЛААНЫ ХЯНАХ ХЭМЖҮҮР АВТОМАТИКИЙН ЗАСВАРЫН СЛЕСАРЬ (ХААГДСАН)


Нээлтийн огноо: 2023-09-18
Хаалтын огноо: 2023-10-01 өдрийн 17:00 цаг
Хэлтэс: Дулааны хянах хэмжүүр автоматикийн цех
Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн бус /Хүнд/
Ажлын цаг: Ээлжээр, 12 цагийн графикаар
Цалинжих нөхцөл: 880,000-аас эхэлнэ

Ажлын байрны үндсэн чиг үүрэг

  • Компанийн Дулааны хянах хэмжүүр автоматикийн тоноглолын бэлэн байдал, тэдгээрийн үнэн зөв найдвартай ажиллагааг хангах, шуурхай ажиллагааны тасралтгүй байдлыг хангах.

Тавигдах шаардлага

  • Цахилгааны мэргэжил эзэмшсэн байх /мэргэжлийн үнэмлэхтэй байх/
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөж ажиллах
  • Ажлын цаг баримтлах, үнэнч, шударга, тууштай байх чанарыг эрхэмлэдэг байх
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Багаар болон бие дааж ажиллах чадвартай байх

Бүрдүүлэх материал

  • "ДДЦС" ТӨХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт (Татаж авах)
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Цээж зураг (2 хувь)
  • Иргэний үнэмлэх
  • Мэргэжлийн диплом (гэрчилгээ, сертификат, бусад)
  • Гурван үеийн товч намтар
  • Оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт
  • Өмнө нь ажил хийж байсан бол нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа.

Санамж

  • Иргэн материалаа өөрийн биеэр эсвэл цахимаар ирүүлнэ.
  • Цахимаар мэдээлэл ирүүлэх иргэд материалаа *.pdf өргөтгөлтэй файлд нэгтгэж darhanpp@mongol.net хаягаар ирүүлнэ.
  • Материалын сонгон шалгаруулалтанд шалгарсан иргэдтэй холбоо барьж ярилцлаганд оруулна.
  • Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг хүний нөөц, сургалтын мэргэжилтнүүд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.