ЗУУХ ҮЛЭЭЛГЭГЧ, ШААР ЦЭВЭРЛЭГЧ (хаагдсан)


Нээлтийн огноо: 2023-03-02
Хаалтын огноо: 2023-03-10 өдрийн 17:00 цаг
Хэлтэс: Зуухан цех
Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн бус (Халуун)
Ажлын цаг: Өдрөөр
Цалинжих нөхцөл: Батлагдсан тариф

Ажлын байрны үндсэн чиг үүрэг

  • Зуухны хэвийн найдвартай ажиллагааг хангаж, үнс хөөх шугамын цэвэрлэгээ хийх, үнс баригч, вагерын насосуудийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, засвар үйлчилгээ хийх, эвдрэлээс сэргийлэх, үндсэн шугамын цоргуудын бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажиллах үндсэн үүрэгтэй.

Тавигдах шаардлага

  • Дулааны инженер мэргэжилтэй байх
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөж ажиллах
  • Ажлын цаг баримтлах, үнэнч, шударга, тууштай байх чанарыг эрхэмлэдэг байх
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Эерэг хандлагатай, нийтэч, багаар болон бие дааж ажиллах чадвартай байх

Бүрдүүлэх материал

  • "ДДЦС" ТӨХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт (Татаж авах)
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Цээж зураг (3 хувь)
  • Мэргэжлийн диплом (гэрчилгээ, сертификат, бусад)
  • Иргэний үнэмлэх
  • Гурван үеийн товч намтар
  • Оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт

Санамж

  • Иргэн материалаа өөрийн биеэр эсвэл цахимаар ирүүлнэ.
  • Цахимаар мэдээлэл ирүүлэх иргэд материалаа *.pdf өргөтгөлтэй файлд нэгтгэж darhanpp@mongol.net хаягаар ирүүлнэ.
  • Материалын сонгон шалгаруулалтанд шалгарсан иргэдтэй холбоо барьж ярилцлаганд оруулна.
  • Ярилцлагын шатанд шалгарсан ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдсан байна.
  • Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг хүний нөөц, сургалтын мэргэжилтнүүд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.