Амины орон сууцны зориулалт бүхий дуусаагүй барилга


Байршил: Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол (амины орон сууцны нутаг дэвсгэр)
Гэрчилгээ: Газар эзэмших эрхийн гэрчилгээ 500м2
Баригдаж эхэлсэн он: 1996 он
Худалдах доод үнэ: 43,900,000.00 /дөчин гурван сая есөн зуун мянган төгрөг/
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ /доод үнийн 20%/: 8,780,000.00 /найман сая долоон зуун наян мянган төгрөг/

Ялсан этгээдийг тогтоох журам:

  • Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл:

  • Дуудлага худалдааны ялагчтай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ажлын гурав хоногийн дотор “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулна.
  • Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

Товч танилцуулга:

  • “Дарханы дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй компанийн эзэмшлийн 500 м2 газар бүхий амины орон сууцны зориулалттай дуусаагүй барилга нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрладаг. 1996 онд Дарханы Барилга үйлдвэрлэлийн комбинаттай гэрээ байгуулан ажилчдыг орон сууцаар хангах зориулалтаар баригдаж эхэлсэн. Барилгын урт 11,3 м, өргөн 10,7 м, доороо угсармал бетон подвалтой, нийт 181,37 м2 бүхий талбайтай. Барилгын хажуу хананд залгаж барьсан 2 автомашины багтаамжтай угсармал хийцтэй гражтай. Дээвэргүй, давхарлаж барих боломжтой.

Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх:

    1.Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 30 минут хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 216б тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

    2.Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь:

       - Зөв, цэвэр бөглөсөн дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягт.

       - Дэнчин /доод үнийн 20 хувь/ төлснийг нотлох банкны тамгатай баримтын эх хувь.

       - Дуудлагын худалдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оруулах бол нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл.

       - Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /аж ахуйн нэгжийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/.

       - Иргэний үнэмлэх /эх хувь/ зэрэг баримтаас бүрдэнэ.


Дэнчин байршуулах данс:

    Төрийн сан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 100900008354 тоот данс /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын регистрийн дугаар: 6098169/


Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах:

       Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол /амины орон сууцны нутаг дэвсгэр/ хаягаар очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 70374437 дугаар утсаар авна уу.

       Дуудлагын худалдааны журам, оролцох хүсэлтийн маягтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын https://pcsp.gov.mn/?page_id=4746 вэб хуудаснаас эсвэл 216б тоот өрөөнөөс ирж авна уу.


    ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР, Лавлах утас: 267034, 70374437